Smart gate

 

СГ систем нь цанын баазын борлуулалт, түрээс, лифтний үйлчилгээг бичил техникийн ололттой хослуулсан үйлчилгээний шинэ систем юм. Уг систем нь кассын борлуулалтын систем, үйлчлүүлэгчийн бүртгэл ба түрээсийн програм, автомат хаалга ба электрон бугуйвч гэсэн гол 5 бүрдэлтэй.

 

Электрон бугуйвч - Үйлчлүүлэгчийг тодорхойлох, худалдан авсан үйлчилгээг хадгалах хэрэгсэл

Автомат хаалга - Электрон бугуйвчийн тусламжтайгаар заасан хугацааны дотор лифтний бүст нэвтрүүлэх, хязгаарлах

Кассын борлуулалтын програм - Борлуулалтын бүртгэл хөтлөх, тайлан тооцоо гаргах програм хангамж

Үйлчлүүлэгчийн бүртгэлийн програм - Үйлчлүүлэгчийн үндсэн мэдээллийг бүртгэх, барьцааны бичиг баримтыг олгох, буцаах хөдөлгөөний хөтлөх, хянах

Түрээсийн програм- Түрээсийн хэрэгслийн олгох, буцаах хөдөлгөөнийг бүртгэх, түргэсгэх, хянах зэрэг зориулалттай.

 

СГ системийг хэрэгжүүлсний давуу тал нь:

·         Түрээсийн үйлчилгээ эмх цэгцтэй, шуурхай, хэрэгслийн хөдөлгөөний хяналт сайтай болно.

·         Бүртгэлийн ажиллагаа хөнгөвчлөгдөнө.

·         Үйлчлүүлэлчийн бүртгэл - Үйлчлүүлэгч бүрийг бүртгэснээр үйлчлүүлсэн түүх нь хадгалагдаж, урамшлууллын уян хатан бодлого хэрэгжүүлэх, маткетинг, борлуулалт, үйл ажиллгааны анализ хийх мэдээллийн эх үүсвэр бий болно.

·         Тааламжтай үйлчилгээ - Зөвхөн электрон бугуйвчаар дамжуулан бүх үйлчилгээг авах боломжтой. Түрээс, бичиг баримтын олголт болон буцаалттай холбоотой үйлчлүүлэгчийн санал гомдол, маргаан шийдвэрлэгдэнэ.

·         Хүн хүчний хэмнэлт - Электрон хаалгыг ашигласнаар лифтний ажилтнуудын ачаалал багасна.

·         Үйлчилгээний хосолсон горим - Үйлчилгээнд тасалбар болон электрон бугуйвчийн аль альныг ашиглах боломжой.

·         Санхүү бүртгэлийн олон үйл ажиллагааг маш их хөнгөвчлөнө.

·         Борлуулалт, маркетинг, санхүүгийн дүн шинжилгээ хийх өгөгдлийн сан

 

 

Үр дүн

·         Үйлчилгээний чанарыг олон улсын стандартад хүргэх

·         Хэрэглэгчийн сэтгэл ханамж - Тааламжтай, шуурхай үйлчилгээ

Үйл ажиллагаа, цаг хугацаа, хүн хүчний хэмнэлт