Цасны баяр, арга хэмжээ

Бид жил бүр олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд эдгээрээс Зул сарын баяр, Дэлхийн цасны өдөр, Монгол улсын цанын аварга шалгаруулах тэмцээн, Монголын хамгийн том цасны спортын "Скай Резорт Опен" тэмцээн, Орос болон Хятадын уламжлалт хаврын баярыг дурдаж болно.

Үүнээс гадна байгууллага хамт олны өвлийн цасны баярын захиалга, болон тэмдэглэлт баяр, өдөрлөгийн захиалгыг авч зохион байгуулдаг. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай Борлуулалтын багтай холбогдоно уу. Утас: 88119046, 89119046