"Скай Резорт" ХХК зорилтот бүлгийн хүүхдүүдийн Цасны баярыг хийлээ.

"Скай Резорт" ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ЖИЛ БҮР зорилтот бүлгийн хүүхдүүдийн Цасны баярыг үнэ төлбөргүй зохион байгуулдаг уламжлалтай

Скай Резорт цанын бааз МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хѳтѳлбѳрийн хамтын ажиллагааны хүрээнд Өнгөрсөн онд зорилтот бүлгийн, асрамж халамжийн тѳвийн 1000 хүүхэд багачуудыг үнэгүй тоглуулсан билээ.

Тэгвэл энэ жил дахин нийслэлийн тусгай 70, 29, 55 дугаар сургуулийн 300 хүүхэд, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-уул дүүргүүдийн амьжиргааны түвшингөөс доогуур орлоготой зорилтот бүлгийн 300, нийт 12-17 насны 600 хүүхдийг 2019 оны 02 дугаар сарын 25 ,26 ны өдрүүдэд нэг өдөр цэвэр агаарт чөлөөт цагийг нь өнгөрүүлэн тоглуулах ажлыг зохион байгуулж байна.

Мөн энэ амралтын өдрүүдээр буюу 3 сарын 1-3ны өдрүүдэд Монгол улсын хүүхдийн өвлийн их наадмын ГҮЙЛТИЙН ЦАНЫН ТЭМЦЭЭН СКАЙ РЕЗОРТОД зохион байгуулагдах гэж байна