АСЕМ Гэр

Ази Европын 53 орны төр, засгийн тэргүүнүүүдийн дээд хэмжээний уулзалт энэхүү гэрт болж өнгөрсөн бөгөөд эдгээр орны төрийн далбаа дурсгал болон намирч байна.

Өвөрмөц орчинд өөрийн болон найз нөхдийн төрсөн өдрийн цэнгүүн, албан болон албан бус уулзалтын цайллага, хурим, найраа хэзээ ч мартагдахааргүй тэмдэглэн өнгөрүүлэх боломжтой. Орчин үеийн шалнаас халах систем бүхий уг гэрийг сэрүүн улиралд ч ашиглаж болох бөгөөд суудлаар 200, босоогоор 350 хүртэлх хүн хүлээн авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: 77151020, 89099599