Дэлхийн шинэ амжилтыг тогтоох Гольфын хол зайн тоглолт

Алтайн нурууны хүйтэн оргилоос 6 сарын 29-нөөс эхлэн 82 өдрийн турш 1850 км зайд гольфын тоглолт хийх Адам Ролстон / Adam Rolston/ болон түүний кеди Рон Рутланд /Ron Rutland/ хоёрын гайхамшигтай аялал эхэлж байна. Энэхүү хоёр тамирчин маань замчингүйгээр Монгол улсын нутаг дэвсгэрийг хөндлөн аялж өргөн уудам тал, өндөр уул толгод, цөл газрыг туулахдаа гольфын нийт 14000 цохилтыг хийнэ. 

Энэхүү урт хугацаанд тэдэнд төсөөлшгүй их бэрхшээл учирч болох бөгөөд хоол хүнс, усны нөөцөө олох, цаг агаарын хүнд нөхцөлийг даван туулахад биеийн болон сэтгэл зүйн их тэвчээр хатуужил хэрэг болох биз ээ. Хэрвээ тэд төлөвлөсөн хугацаандаа амжвал 2017 оны 9 сарын 17-ний өдөр Скай Резорт компанийн Маунт Богд гольфын талбай дээр хаалтын цохилтоо хийнэ. 

Хоёр тамирчин маань гадаадын 40 гаруй улсад 100 төрлийн буяны арга хэмжээг хайртай спортоороо дэмжсэн бөгөөд Маунт Богд гольфын талбайтай хамтран хийж буй холын зайн тоглолт нь тэдний тоог нэгээр нэмж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.thelongesthole.com