Гольф Академи

Английн мэргэжлийн гольфын сургагч багшаар удирдуулсан “Гольф академи” энэхүү спортыг сонирхсон хэн бүхэнд нээлттэй төдийгүй анхан шатнаас эхлэн бүх түвшний сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна.

Бид сургалтдаа хамгийн сүүлийн үеийн гольфын хичээл заах компьютерүүд, гольфчдын ур чадвар, техникийг сайжруулахад зориулсан ГАСП болон САМ Патт програмуудыг ашигладаг.

Бүх төрлийн гганцаарчилсан сургалтад интернет захиалгын систем ашигладаг бөгөөд энэ нь суралцагч өөрийн хичээлийн бичлэгийг үзэх, цаг захиалах гэх мэт давуу талуудыг олгодог.

Шинэ суралцагчдад зориулсан дадлагын талбай болон академийн 3 нүх бүхий талбайд сургалт явагдаж улмаар 18 нүх гольфын талбайд тоглох боломжтой болдог.