Гольфын Талбай

Богд Хан уулын нэрээр нэрлэсэн “Маунт Богд Гольф”-ын талбай нь Монголын анхны Дэлхийн аваргын стандартын 18 нүхтэй Шотландын линкс хэв маягтай талбай бөгөөд 2012 онд нээгдэж өдгөө дотоодын үйлчлүүлэгчдээс гадна Зүүн Өмнөд Азийн тэр дундаа БНСУ, БНХАУ болон Япон улсын гольфчдын зорин ирдэг талбай болоод байна. 2019 оноос олон улсын зэрэглэл бүхий томоохон тэмцээнүүдийг өөрийн талбай дээр зохион байгуулахаар зорьж байгаа бөгөөд энэхүү зорилтдоо хүрэхийн тулд  бид талбайн арчилгаа болон үйлчилгээндээ онцгой анхаарал тавин ажиллаж байна. 

Архитекторын зурвас

2007 онд "Гольф План" ХХК-ны хамт олон бид Улаанбаатар хотод 18 нүхтэй гольфын талбайн мастер төлөвлөгөө болон барилгын зургийг хийх захиалгыг М-Си-Эс группээс хүлээн авсан.  Бид Монголд анхны мэргэжлийн гольфын талбай байгуулах ажил дээр ажиллах болсондоо баяртай байлаа.

Бид 1972 оноос хойш дэлхий олон улс оронд гольфын талбайн зураг гаргаж 30 гаруй жилийн туршлага хуримтлуулсан бөгөөд энэ хугацаанд хувийн клаб, амралтын цогцолбор газар, орон сууц зэрэг олон бүтээн байгуулалтын дизайныг амжилттай гүйцэтгэснээрээ  бахархдаг. Бидний бүтээсэн Найн Бриджэс болон Парисын дэргэдэх Евро Диснэй Гольфын Талбай нь Гольф сэтгүүлээс Топ 100-д эрэмбэлэгдсэн билээ.

"Гольф План" компанийн зурсан олон талбайд тухайн улсын Үндэсний аварга шалгаруулах тэмцээнүүд зохион байгуулагддаг. Жишээлбэл: Шинэ Кута Гольф Клабт 2009 онд Индонезийн Үндэсний Аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан ба энэхүү талбай нь “Линкс” сэтгүүлээс 2008 оны Хамгийн шилдэг олон улсын гольфын талбайгаар шалгарсан юм. Саужана ГольфКаунтри Клаб нь 1978 онд нээгдсэнээсээ хойш Малайзын Аварга шалгаруулах тэмцээнийг тогтмол зохион байгуулж байна. 1983 онд нээгдсэн Сентоза Гольф Клаб (Серапонг Гольфын Талбай)-д Сингапурын аварга шалгаруулах тэмцээн жил бүр зохион байгуулагддаг ба 2001 онд бид дахин шинэчилж өгсөн юм. Бид дэлхийн 60 орчим оронд 100 гаруй төслийг хийж гүйцэтгээд байна.

Байгалийн онгон төрхийг эвдэлгүйгээр загвар гаргах нь бидний мастер төлөвлөгөө боловсруулах гол бодлого байдаг билээ. Гольфын талбайд хиймэл нуур, хотгор гүдгэр бүхий зохиомол хэлбэржүүлэлт гаргаж өгдөг боловч энэ нь байгалийн үзэсгэлэнт тогтцоос ялгарч харагдахааргүй нэг хэсэг байсан мэт сэтгэгдэл төрүүлдэг билээ.

Олон Улсын Стандартыг бүрэн хангасан тул Монголын Маунт Богд Гольфын талбайд Олон Улсын тэмцээн, арга хэмжээ олон зохион байгуулагдана гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Монголд анхны Олон Улсын жишигт Гольфын Талбай байгуулсан нь бидний нэр хүндэд чухал хувь нэмэр болсон билээ.

 

Хүндэтгэсэн,

Дэвид М. Дэйл, ASGCA

Ерөнхийлөгч

Нүхнүүдийн танилцуулга

1-р нүх. 5 паар - 525 метр

2-р нүх. 4 паар - 395 метр

3-р нүх. 4 паар - 405 метр

4-р нүх. 3 паар - 185 метр

5-р нүх. 5 паар - 555 метр

6-р нүх. 4 паар - 360 метр

7-р нүх. 4 паар - 370 метр

8-р нүх. 3 паар - 170 метр

9-р нүх. 4 паар - 395 метр

10-р нүх. 4 паар - 385 метр

11-р нүх. 4 паар - 380 метр

12-р нүх. 5 паар - 535 метр

13-р нүх. 3 паар - 200 метр

14-р нүх. 4 паар - 330 метр

15-р нүх. 4 паар - 430 метр

16-р нүх. 4 паар - 375 метр

17-р нүх. 3 паар - 190 метр

18-р нүх. 5 паар - 505 метр