Баазын танилцуулга

Ерөнхий зураг төслийг Францын “МАС Лимитэд”, цас хийх системийг Италийн “Техно Алфин” компаниуд тус тус хийж гүйцэтгэсэн олон улсын стандартын цанын баазад уулын болон гүйлтийн цана, сноубоардаа гулгах боломжтой. Бид “ХЭЭД” болон “Розигнол” брэндийн цанын хэрэгсэл болон зориулалтын цасны хувцасны түрээсийн үйлчилгээг үзүүлж байна. Өвлийн улиралд нар эрт жаргадаг ч шөнийн гулгалт хийхийг хүссэн үйлчлүүлэгчдэдээ зориулан зориулалтын гэрэлтүүлэг суурилуулсан.  

Үйлчлүүлэгчид цанын баазын үйлчилгээний заланд 300 хүний багтаамжтай ресторан,  эсвэл клабхаусын рестораны аль алинаар нь үйлчлүүлж цэвэр агаарт амрах боломжтой. Бид жил бүр олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд жил бүрийн 3, 4 дүгээрсард зохиогддог Монголын хамгийн том цасны спортын "Скай Резорт Опен" тэмцээн, Орос болон Хятадын уламжлалт хаврын баярыг дурдаж болно. 

Уулын цана болон Сноубоард

Уг спорт нь тэнцвэрийг сайжруулах, үе мөч бэхжүүлэх, сэтгэл санааг сэргээх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, биеийн булчинг бэхжүүлэх, уян хатан болгох, эрүүл хооллох дуршлыг нэмэгдүүлэх, гүн унталтыг дэмжих, амьсгалын замын эрхтнүүдийг дэмжих зэрэг маш олон эрүүл мэндийн ач холбогдолтой.

Зөвлөгөө: Цана, сноубоардоор зөв техникээр гулгаж сурах нь спортоор хичээллэсний үр дүнг бүрэн мэдрэх болон таны аюулгүй байдлыг хангах болно.

Гүйлтийн цана

Байгалийн фитнес гэгддэг гүйлтийн цанаар хичээллэх нь эрүүл мэндэд нэн хэрэгтэй юм. Учир нь гүйлтийн цанаар хичээллэхэд хүний биеийн булчингийн 90 хувь нь ачаалал авдаг нь биеийг бялдаржуулах, галбиржуулах, илүүдэл жинг бууруулах олон ач холбогдолтой бол эрүүл агаарт цанатай алхсанаас амьсгалын замын эрхтэнд сайнаар нөлөөлөх, стресс, ядаргааг тайлах шилдэг аргад ордог байна.

Цанын дэлгүүр, түрээс болон засварын үйлчилгээ

Та бүхэн дэлхийн алдартай брэндүүдийн чанартай цанын нүдний шил, уулын цана, сноубоард, гүйлтийн цана, гутал, таяг гэх мэт иж бүрэн хэрэгсэл, зориулалтын хувцас, хамгаалалтын малгай, хүйтнээс хамгаалах төрөл бүрийн хэрэглэлийг манай дэлгүүр болон түрээсийн үйлчилгээнээс авах боломжтой.

Мөн цана, сноубоард хэрэгслийн тослогоо, ул, эрмэг засвар, бэхэлгээ угсрах, таяг хасах зэрэг  засварын үйлчилгээг бид үзүүлж байна.

Чарга

Чарга нь хүүхэд багачуудад зориулсан манай үйлчилгээний 1 төрөл юм. Урсдаг лифт бүхий 140 метр урттай замаар чаргаар гулгаж хөгжилдөөрэй.

Автобусны цагийн хуваарь