Резортын танилцуулга
Үндэсний бүтээн байгуулалт "Скай Резорт" цанын бааз 2009 оны 11-р сард нээгдсэн бөгөөд энэ салбартаа тэргүүлэгч олон улсын мэргэжилтэн, экспэртүүдийг урьж оролцуулсан, мөн өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмжүүдийг стандартын дагуу авч суурилуулсан.
"Скай Резорт" олон улсын стандартад нийцсэн цанын бааз нь Улаанбаатар хотоос зүүн тийш 13 км-т Богд Хан уулын хаяанд, Хатан туул голын хөвөөнд "Хүрхрээ"-гийн аманд байралдаг.
Анхан, дунд, мэргэжлийн түвшний нийт 6000 м цана, чарга, боардын 9 замтай ба нэг зэрэг 2000 хүнд үйлчлэх хүчин чадалтай.
2500 м2 талбай бүхий иж бүрэн үйлчилгээний байгууламжтай:
- 300 хүний багтаамжтай ресторан
- Спорт барааны дэлгүүр
- Хувцас солих өрөө
- Эмнэлгийн анхан шатны тусламжийн төв
- 1000 автомашины зогсоолтой
- Эд зүйлс, хувцас хадгалах 480 шүүгээ
- VIP цанын байр, лаунж
Хамтын ажиллагаа:
- "MAS" limited Франц
- "TechnoAlpin" Итали
- "GolfPlan" АНУ
- "HydroPlan" Австрали