Аюулгүйн заавар
Цанын баазаар үйлчлүүлэгчдийн аюулгүйн нийтлэг заавар:
- Үйлчлүүлэгч нь кассаас тасалбарын хамт аюулгүйн зааврыг авч заавал уншиж танилцсан байна.
- Үйлчлүүлэгч нь цанын хурдыг тохируулж, бусад цаначин ба обьекттой мөргөлдөхөөс зайлс хийнэ.
- Үйлчлүүлэгч нь цанын зам руу орохдоо өмнөх хүндээ зам тавьж өгнө.
- Хэрэв замын голд хөдөлгөөнөө зогсоовол, замын хажуу талд гарч бусад үйлчлүүлэгчдэд зам тавьж өгнө.
- Үйлчлүүлэгчид нь бүх "Анхааруулах самбар"-ыг харах бөгөөд хориг тавьсан газар орохыг хориглоно.
- "Цанын эргүүл"-ийн зөвлөгөөг тэр даруйд нь биелүүлэх үүрэгтэй.
- Бусад цаначдыг санаатайгаар мөргөхгүй байх.
- Цанаар гулгаж буй үйлчлүүлэгч нь урдаа гулгаж буй цаначныг тойрч гарах үүрэгтэй.
- Үйлчлүүлэгч нь спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан байдалтайгаар цанаар гулгахыг хориглоно.
- Замын голд суух болон хэвтэх үйлдлийг хориглоно.
- Цанаар гулгах үедээ гар утас ашиглахыг хориглоно.
- Ил задгай бие засах, тамхи татахыг хатуу хориглох бөгөөд тамхийг зөвхөн зөвшөөрөгдсөн цэгт татна.
- Цанын зам дээр ажлаа хийж буй ажилтан, техник хэрэгслийг тойрч гарна.
- Үйлчлүүлэгч нь ямар нэгэн осол болсон үед цанын эргүүл болон лифтний ажилчдад мэдэгдэнэ.
- Үйлчлүүлэгч нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултайгаар гулгаж байгаа цаначдыг цанын эргүүл болон лифтний ажилчдад мэдэгдэнэ.
- Үйлчлүүлэгч та аюулгүйн дүрэм зааврыг зайлшгүй мөрдөх шаардлагатай ба өөрийн анхаарал болгоомжгүйгээс ямар нэг осолд өртвөл манай компани хариуцахгүй болохыг анхаарна уу.
Цанын эргүүл:
- "Скай Резорт" цанын баазын "Цанын эргүүл" нь аюулгүй байдлыг хангаж, бэртсэн хүнийг "Эмнэлгийн анхан шатны тусламжийн төв" рүү хүргэх үйлчилгээг үзүүлнэ.
- Цанын эргүүл нь бусад цанаар гулгагчдад саад, аюул учруулж болзошгүй байгаа гулгагчид хандан анхааруулга өгч, шаардлагатай тохиолдолд замаас гарахыг шаардана.
- Цанын эргүүл нь аюултайгаар гулгаж байгаа гулгагчид аюулыг тайлбарлаж, эхний удаа тасалбар дээр улаанаар тамга дарж анхааруулга өгнө. /2-оос дээш улаан тамгатай тасалбарыг хүчингүйд тооцох болно./
- Цанын эргүүлийн шийдвэр нь эцсийн шийдвэр болно.
- Цанын баазаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн баримтлах "Аюулгүйн заавар"-ыг холбогдох газруудад нь байрлуулсан болно.
Лифтэнд аюулгүй, зөв суух арга:
- Хүлээх цэгээс лифтний операторын зааврын дагуу хөндлөн буцаж ирж буй лифтний хойноос даган зорчих цэг хүртэл явна уу.
- Хоёр таягийг барин хүлээсний дараа буцаад ирж буй лифтний сандлыг барин түргэхэн сууна уу.
- Суусны дараа аюулгүйн түшлэгийг буулган сандлаа бүү хөдөлгөөрэй.
- Буух цэгтээ ойртохдоо таягаа хоёр гартаа барин буухдаа бэлдэнэ үү.
- Доош буух цэгт очоод хурдан босож доош бууна уу.
- Шаардлагатай бол ажилтнаас тусламж хүснэ үү.
Чарганы замын аюулгүйн заавар:
- Зөвхөн 7-аас дээш насныханд үйлчлэх ба түүнээс доош насныхан харгалзагч хүнгүйгээр чарганд суухгүй байхыг анхаарна уу.
- 50-аас дээш насны үйлчлүүлэгч чарганд суухгүй байхыг анхаарна уу.
- Нуруу ба зүрхний өвчтэй, даралт өндөртэй, согтууруулах ундаа хэрэглэсэн ба жирэмсэн хүн зэрэг нь чарганд суухгүй байхыг анхаарна уу.
- Үйлчлүүлэгч та тогтоосон зам ба стандартын чаргыг ашиглана уу.
- Эрхэм үйлчлүүлэгч та, хазгай газар аюултай гэдгийг хүлээн зөвшөөрч өөрийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулна уу.
- Явц дунд үйлдлийг зогсоох боломжгүй тул дээрхи анхааруулгыг сайтар тунгааж үзнэ үү.
- Үйлчлүүлэгч та аюулгүйн дүрэм зааврыг зайлшгүй мөрдөх шаардлагатай ба өөрийн анхаарал болгоомжгүйгээс ямар нэг осолд өртвөл манай компани хариуцахгүй болохыг анхаарна уу.
Сноубоардын аюулгүйн заавар:
- Замын голд суух болон хэвтэх үйлдэлийг хориглоно.
- Сноубоардын аюулгүйн хамгаалалтуудыг заавал хэрэглэх.
- Амрах үедээ сноубоардаа тайлсан тохиолдолд түгжээг нь газарт хүргэхгүй байх.